УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ САМБАР БАЙРШУУЛЛАА

04.jpg

Сүүлийн үед иргэд, олон нийтийн дунд (COVID-19) халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх хандлага суларч байгаа тул халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх ажлыг чангатгах зорилгоор  “Маскаа зүүцгээе” аяныг 04 дүгээр 13-ны өдрөөс 05 дугаар сарын 31-нийг өдрийг дуустал  зохион байгуулагдаж байна.

Уг аяны хүрээнд “Дэлхийн зөн Монгол” ОБУ-ын Говь-Алтай орон нутгийн хөтөлбөртэй хамтран иргэдийн аюулгүй байдлыг хангах, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор аймгаас орж гарах төв зам, урд чиглэлийн сумдын төв зам дагуу урьдчилан сэргийлэх самбарыг байршууллаа.

scroll to top