ШИНЭ КОРОНАВИРУС (COVID-19)-ИЙН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

20200330_111043.jpg

Шинэкоронавируст (COVID-19) халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аймгийн эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу  02 дугаар сарын 29-нөөс 03 дугаар сарын 08-ны хооронд тус аймгийн 18 сум, 2 тосгонд   урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа.

Тус ажлын хүрээнд Сумдын эрүүл мэндийн төвийн бэлэн байдлын үнэлгээ хийж, нэг удаагийн хамгаалах хувцас хэрэгсэл өмсөх, тайлах зөв мэдлэг олгож, дадлагажуулах сургалт, гамшгаас хамгаалах төлөвлөгөөний боловсруулалт, тодотголыг цаг тухайд нь хийсэн байдлыг шалгаж, заавар, зөвлөмж өгөх, эрүүл мэндийн төвүүдэд ажиллахад гарсан нийтлэг алдаа дутагдлын талаар болон тухайн сумын эрүүл мэндийн төвийн нөхцөл байдлыг шалгаж,  мэргэжил арга зүйн зөвлөгөө агч ажилласан.

Мөн сумдад үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжүүдийн барилга, обьектод Галын аюулгүй байдлын тухай хууль, гал түймрийн улсын хяналтын дүрмийг удирдлага болгон хяналт шалгалтын ажил зохион байгууллаа.

scroll to top