“ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТАНИУЛАХ ӨДӨР” ЭНЭ САРЫН 25-НД ТОХИОНО

unnamed.png

Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан.

 Харин энэ удаа гуравдугаар сарын 25-ны өдөр “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлнэ. Иймд:

  1. Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийх;
  2. Барилга, байгууламжид үзлэг, шалгалт хийх;
  3. Байгууллагын болон өөрийн цахим хуудсанд “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийн талаар мэдээ, мэдээлэл, сэрэмжлүүлэг, видео хичээл, зөвлөмжийг байршуулж, олон нийтэд хүргэхийг Онцгой байдлын газраас уриалж байна.

Жич: Монгол Улсын Засгийн газрын 2011 оны  339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Зарлан мэдээллийн дохиооор ажиллах сургалт, дадлага” COVID-19 цар тахал гарсантай холбогдуулан цуцалсан болохыг мэдэгдье.

scroll to top