“БИЕ БҮРЭЛДЭХҮҮНИЙ СУРГАЛТ ЭНЭ УДАА…

82752705_2589974527954968_1540167498454794240_n.jpg

Онцгой байдлын газрын даргын баталсан 2020 оны “Бие бүрэлдэхүүний сургалт-бэлтгэл”-ийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу долоо хоног бүрийн Лхагва гаригт алба хаагчдад сургалт зохион байгуулагдаж байгаа билээ.

Энэ удаа  “Хамтын сангийн журам”-ын хэрэгжилт, тайланг танилцуулж, “Албан хэрэг хөтлөлт”, “Цалингийн шатлал, бодох аргачлал” сэдвээр ахлах нягтлан бодогч, ахмад Т.Наранбаяр, нягтлан бодогч, дэслэгч Д.Цээндэр, бичиг хэрэг-архивын эрхлэгч, ахлах ахлагч Б.Сувданцэцэг нар 4 цагийн танхимын сургалт зохион байгууллаа.

Сургалтын үр дүнг дээшлүүлэхийн тулд сургагч багш нар алба хаагчдаас тестийн шалгалт авч, заасан хичээлээ бататган ажиллаж байна.

scroll to top