ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХОЙД БҮСИЙН СУМДААР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

-түймэр.jpg

 Аймгийн хэмжээнд 2019 оны 11 сарын байдлаар 66 удаагийн ахуйн гал түймэр гарсаны 13 дуудлага буюу 19.6 % нь  сумдын гэр хорооллын айл өрхүүдэд илэрдэг нийтлэг зөрчил эзэлж байна.

Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын дүрэм, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулж, гамшгийн эрсдэлийг бууруулах, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Онцгой байдлын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн баталсан удирдамжийн дагуу Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн салааны захирагч ахмад Б.Амгаланзаяагаар ахлуулсан ажлын хэсэг Говь-Алтай аймгийн хойд бүс болох Дарив, Хөхморьт, Баян-Уул, Жаргалан, Тайшир сумд 11 дүгээр сарын 18-24-ний өдрүүдэд ажиллана.

Говь-Алтай аймгийн хэмжээнд Гал түймэр унтраах, аврах анги аймгийн төв буюу Есөнбулаг сум дээр ганцхан байдаг учраас гал түймрийн нөхцөл байдал үүссэн үед мэргэжлийн байгууллага ирж ажиллахад цаг хугацааны хувьд боломжгүй тул аж ахуй нэгж байгууллага, иргэд хамгийн түрүүнд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэллийг нь дээшлүүлэх  нь хамгийн чухал юм.

Дарив сумын 230 өрхөд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт хийж, 390 иргэнд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж өгч, Давхардсан тоогоор 410 зөрчил илэрсэний 120 зөрчлийг газар дээр нь арилгуулж, үлдсэн зөрчлийг 1 сарын хугацаанд арилгуулахаар сумын Засаг даргын Тамгын газар болон ард иргэдэд үүрэг өгч  ажилласан байна.

scroll to top