ХҮЙТНИЙ УЛИРЛЫН ХУВЦСАНД ШИЛЖЛЭЭ

666-1.jpg

Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2017 оны А/493 дугаар тушаал, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/103, Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын даргын 10 дугаар сарын 15-ны өдрийн А/309 дугаар тушаал, Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газрын даргын 10 дугаар сарын 17-ны өдрийн А/61 дүгээр тушаал, Газрын даргын 10 дугаар сарын 25-ны А/75 дугаар тушаалын дагуу Говь-Алтай аймаг дахь Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүнийг 10 дугаар сарын 28-ны өдөр хүйтний улирлын хувцасны үзлэгийг 2 шаттай зохион байгуулсан.

Бие бүрэлдэхүүнийг өглөөний 08:50 цагт нэгдэж, албаны хувцасны үзлэгийг зохион байгуулж,  биед байх зүйлс, хувцасны өнгө үзэмж, жагсаалын дүрмийн мэдлэг, удирдах албан тушаалтны жагсаал удирдах ур чадварыг шалгасан.

13:50 цагт нийт бүрэлдэхүүн цуглар “Улбар шар” кодоор ажиллуулж, хээрийн байрлалд даалгавар гүйцэтгэн алба хаагчдын хувийн үүргэвчний үзлэг, офицер бүрэлдэхүүний офицер цүнхний иж бүрдэл, хээрийн хувцасны үзлэг, ахлагч бүрэлдэхүүнээс гал унтраах дасгал сургуулийн норматив, бие бялдарын шүүлгийг тус тус авсан.

Нийт бие бүрэлдэхүүн үзлэгт 88,6 хувь нь хамрагдаж, зөрчил дутагдлыг арилгуулсан. Бие бүрэлдэхүүний хувцасны үзлэг, “Цуглар” дохиог сар бүр хийж, хүйтний улиралын хувцасны урьдчилсан үзлэгийг зохион байгуулсан байдал нь үр дүнгээ өгч үзлэгт зөрчилгүй хамрагдлаа.

scroll to top