“АЮУЛГҮЙ ӨРХ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

444-2.jpg

Гэр хороололд шуурхай албаны автомашин саадгүй нэвтрэх зам гарцын судалгаа, мухар гудамж үүгэсэн эсэх, цахилгаан тоног төхөөрөмжийн аюулгүй байдал, тэсэрч дэлбэрэх, шатах, тослох материалыг гэр, амбаар бусад нөхцөлд хадгалдаг эсэх, гэр хоорондын аюулгүй зай хэмжээ, пийшин зуухны галын аюулгүй байдал, үнс нурмаа ил задгай асгадаг айл өрх, ард иргэдийн галын аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл ямар түвшинд байгааг судлах зорилгоор Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн ““Гамшгаас эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд 10 дугаар сарын 12-ны өдөр Есөнбулаг сумын Баяншанд, Баянхайрхан, Харзат, Түмэн багуудын айл өрхүүдэд галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг зохион байгуулсан.

Галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтаар нийт 836 айлын галын аюулгүй байдалд үзлэг шалгалт хийж, 898 иргэнд ухуулга сурталчилгаа хийсэн.

Илэрсэн нийт зөрчил-444

Үнс нурам ил задгай-197

Цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын горим зөрчигдсөн-97

Яндангийн залгаа буруу-2

Гэр хоорондын зай хэмжээ алдагдсан-148 гамшиг, гал түймрийн аюулд өртөж болзошгүй айл өрхөд санамж, заавар зөвлөмж өгч 27 зөрчил дутагдлыг газар дэр нь арилгуулж цаашид урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

scroll to top