ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ “ТӨГС БҮТЭЭЦГЭЭЕ” УРИАН ДОР ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

222-1.jpg

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2009 оны 64/200 дугаар шийдвэрийн дагуу “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын өдөр”-ийг таниулах ажлыг хүрээнд Говь-Алтай аймаг дахь  Онцгой байдлын газар Монгол Улсын баатар М.Жанчивын талбайд 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өдөрлөгийн арга хэмжээг зохион байгууллаа.

Тус өдөрлөг нь Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийн ач холбогдлыг таниулах, гамшиг осол, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Төгс бүтээцгээе” уриан дор зохион байгуулсан бөгөөд ард иргэдэд болзошгүй гамшиг, осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж өгч, мэдээлэл авч гарын авлагыг мөн тараасан бөгөөд аврах багаж хэрэгсэл, гал унтраах багаж зэвсэглэмжнисгэгчгүй нисэх төхөөрөмж, хувцас хэрэгсэлтэй танилцууллаа.

scroll to top