УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ ЭРХЭЭ АВЛАА

333-1.jpg

Онцгой байдлын газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, алба хаагчдын ажил мэргэжлийн онцлогийг таниулж, хүүхдэд болзошгүй аюул, ослын үед өөрийгөө болон бусдыг авраханхан шатны мэдлэг, дадлага олгох, хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд хүүхдийн оролцоог хангах, тэдэнд аюулгүй амьдрах ухааны мэдлэг, тэсвэр хатуужилтай, хүнлэг энэрэнгүй хүмүүжил олгох зорилгоор “Өсвөрийн аврагч-2019” баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг 09 дүгээр сарын 30-ны өдөр Говь-Алтай аймагт зохион байгуулсан.

Тэмцээнд Баян-Өлгий, Завхан, Ховд, Говь-Алтай аймгуудын 4 багийн 28 өсвөрийн аврагчид оролцож, жагсаалын үзлэг, мэдлэг сорих асуулт хариулт, уснаас аврах ажиллагаа, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, хүч тамирын болон химийн хордолтын цэгүүдэд  үүрэг гүйцэтгэсэн.

Тэмцээний нийлбэр дүнгээр 3 дугаар байранд 29 минут 37 секундын амжилтаар Баян-Өлгийн аймгийн Өлгий сумын 5 дугаар сургуулийн “Залгамж” бүлэг, 08 минут 37 секундын амжилтаар 2 дугаар байранд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 3 дугаар сургуулийн “Сүлд” бүлэг, 01 минут 45 секундын амжилтаар, 1 дүгээр байранд Завхан аймгийн Улиастай сумын 4 дүгээр сургуулийн “Хөгжил” бүлэг шалгарч, “Өсвөрийн аврагч-2019” улсын аварга шалгаруулах тэмцээн оролцох эрхээ авсан.

“Өсвөрийн аврагч-2019” улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авсан баг тамирчиддаа амжилт хүсье.

scroll to top