АВРАГЧИД 4205 МЕТРИЙН ӨНДӨРТ АВИРАЛТ ХИЙЛЭЭ

888.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/266 дугаар  тушаал, Онцгой байдлын газрын даргын А/61 дүгээр тушаалаар 2019 оны 09 дүгээр сарын 18-23 хооронд тус аймгийн Тонхил сумын нутагт орших Төрийн тахилгат Сутай хайрхан ууланд баруун бүсийн Онцгой байдлын газрууд, Монголын уулчдын үндэсний холбоо, Сутайн бор клубтэй хамтран Өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагааны сургалт, дадлагыг зохион байгууллаа.

Өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагааны сургалт, дадлагад оролцож буй алба хаагчдад уулын хэрэгсэл ашиглалт төрөл зүйл, онцлог аюулгүйн хэрэглээ, өндөр уулын цаг агаар шинжих, газрын релеф унших, зам, жим, зүг чиг олох, ангал нуранги, хөмөг таних, луужин, GPS, алтиметер, барометр ашиглах, газрын зураг дээр ажиллах, аврах ажиллагааны үндсэн зангилаанууд, түүний хэрэглээ,олсоор уулын хэрэгслийг орлуулан ашиглах арга техник, уулын аврах ажиллагааны хэрэгслийг ашиглах, мөс цасанд бэхэлгээ хийх, ангал, хавцлаас аврах, татах систем угсрах, өндөр ууланд эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах журмын төслийн 1 дүгээр хэлэлцүүлэг сэдвүүдээр танхимын  сургалт  хийсэн.

09 дүгээр сарын 20-ний өдрийн 05.00 цагт сургалтад оролцох бүрэлдэхүүнд эмчийн үзлэг хийж, 07.00 цагт МУГТ, ОУХМ, зөвлөх багш Т.Гүррагчаагаар ахлуулсан Онцгой байдлын ерөнхий газраас-2, Баян-Өлгий аймгаас-5, Говь-Алтай аймгаас-5, Завхан аймгаас -5, Ховд аймгаас-11, Увс аймгаас-4, Монголын уулчдын үндэсний холбоо-2, Сутайн бор клубээс-4, нийт 38  хүний бүрэлдэхүүнтэй Сутай хайрхан уулын оргилд /4205м/ өндөрт  авиралт амжилттай хийсэн.

Сургалт, дадлагын удирдагч Онцгой байдлын ерөнхий газрын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Л.Өлзийбаяр “Өндөр ууланд эрэн хайх, аврах ажиллагааны сургалт, дадлага”-д хамрагдсан алба хаагчдад баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

scroll to top