АЛБА ХААГЧИД ГҮНИЙ УСНЫ ДАДЛАГА СУРГУУЛЬД ХАМРАГДЛАА

222-2.jpg

Онцгой байдлын газрын алба хаагчдад усанд сэлэх анхан шатны мэдлэг олгох, Эрэн хайх, аврах бүлгийн аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, зорилгоор Тайшир сумын Гэгээн нууранд “Гүний уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага, сургуулийг 09 дүгээр сарын 06-07-ны өдрүүдэд зохион байгуулсан.

Уг дадлага, сургуулиар алба хаагчдад усанд сэлэх анхан шатны дасгал, усанд сэлэлтийн төрлийн талаар зааж, дадлага хийлгэх, Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид моторт завийг шалгах, жолоодох, аврах ажиллагаанд иргэнийг тээвэрлэх дадлагыг зохион байгуулсан.

Аврагч-тэсэлгээчин, нохой хөтлөгч, дэд ахлагч Г.Бат-Эрдэнэ 2.5 метр, аврагч–химичин, ахлах ахлагч М.Алтансүх 6.1 метр, аврагч-усчин, ахлах ахлагч Б.Баяртогтох 7.2 метр, Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн захирагч, ахлах дэслэгч С.Энхбаяр 10 метрийн гүнд шумбалтыг амжилттай гүйцэтгэсэн.

Гүний уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага, сургууль эрэлч нохойтой зохион байгуулснаараа онцлог байлаа.

Дадлага, сургуульд Онцгой байдлын газрын 34 алба хаагч хамрагдлаа

scroll to top