РАДИО, ТОРЫН ДАДЛАГА СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

111.jpg

Говь-Алтай аймаг дахь Онцгой байдлын газрын Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн  шуурхай удирдлагын операторын холбооны техник хэрэгсэл ашиглах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Онцгой байдлын газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн баталсан удирдамжын дагуу 09 дүгээр сарын 05-06-ны хооронд “Радио, торын дадлага, сургууль”-ийг Тайшир сумаас зүүн урагш 12 км-ийн зайд зохион байгууллаа.

Дадлага, сургуулийн хүрээнд хэт богино долгионы антеннийг  сууриллуулах, дахин дамжуулагчаар   гар станц, автомашины суурин станцыг ашиглан дотоод холбоог зохион байгуулах, Завхан, Говьсүмбэр аймгийн онцгой байдлын газрын шуурхай удирдлагын оператортой богино долгионы станцаар радио чигийн аргаар холбоонд орох дадлагыг хийлээ.

Мөн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа З.Баттулга бие бүрэлдэхүүнд үер, усны осол цагийн байдал өгч, штабын дадлага зохион байгуулж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Уг дадлага, сургуульд Онцгой байдлын газрын 34 алба хаагч хамрагдлаа.

scroll to top