ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

333.jpg

2019-2020 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан их, дээд сургууль, коллеж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийн болзошгүй эрсдэлийг бууруулах зорилгоор Монгол улсын Шадар Сайд, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн баталсан удирдамж, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн даргын 2019 оны 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн баталсан удирдамжийн хүрээнд тус газрын гамшгаас хамгаалах, төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэнээр ахлуулсан 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 08 дугаар сарын 27-оос 08 дугаар сарын 28-ны өдрийн хооронд төлөвлөөгөөт хяналт шалгалтыг зохион байгуулж байна.

Шалгалтаар боловсролын байгууллагуудад Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах, илэрсэн зөрчлийг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллах юм.

Есөнбулаг сумд үйл ажиллагаа явуулж буй  ерөнхий боловсролын 5 сургууль, МСҮТөв, Анагаахын шинжилэх ухааны үндэсний их сургуулийн Говь-Алтай аймаг дахь салбар сургууль, 10 цэцэрлэг уг хяналт шалгалт хамрагдаж байна.

scroll to top