Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга П.Баасангаар ахлуулсан ажлын хэсэг 07 дугаар сарын 22-ны өдөр байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын урьдчилсан үзлэгийг зохион байгууллаа.


Уг үзлэгээр төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа, мэдээллийн технологи нэвтрүүлж буй байдал, байгууллагын архивын ажлын зохион байгуулалт гэсэн 4 төрлөөр шалгаж, нийлбэр дүнгээр 88.52 хувьтай дүгнэгдсэн.