БЭЛТГЭЛ, БЭЛЭН БАЙДЛЫГ ШАЛГАЛАА

111-4.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 07 дугаар  сарын 09-ний  өдрийн А/199 дүгээр тушаал, баруун бүсийн төв-Онцгой байдлын газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/45 дугаар тушаал, Онцгой байдлын газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/42 дугаар тушаал, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1/1582 дугаар үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Онцгой байдлын газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу алба хаагчдыг “Цуглар”, “Улбар шар” кодоор 07 дугаар сарын 16-ны өглөөний 05:17 цагт ажиллуулж, бичиг баримт, биед байх зүйлс, хувцасны өнгө үзэмж, хувийн үүргэвчний иж бүрдлийг шалгалаа.

Алба хаагчид  өглөө бүр 5 км-ийн гүйлт,  гимнастик хийж хэвшээд байна.

Мөн алба хаагчдын биеийн жин, өндөр, бэлхүүсний тойргийг үзэж, илүүдэл жинтэй алба хаагчдад хугацаатай үүрэг даалгавар өгсөн.

scroll to top