Баяр амралтын өдрүүд тохиож байгаатай холбогдуулан 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Завхан голын эрэг дагуу амарч зугаалж байгаа иргэдэд усны ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлаа хангах талаар тараах материал тараан иргэдэд заавар зөвлөгөө өгч, Онцгой байдлын газарт ашиглагдаж байгаа 8 хүний суудал бүхий моторт завь, усчин аврагчдын бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа.


Мөн Онцгой байдлын газрын даргын 07 дугаар сарын 09-ний өдрийн үүрэг хүргүүлэх тухай албан бичгийг 18 сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлж, биелэлтийг хангуулан ажиллаж байна.