Мэргэшлийн зэргийн шалгалтанд хамрагдлаа

Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох журам” батлагдсан.

Уг журмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын дарга, дэд хурандаа Ч.Цогбаяраар ахлуулсан ажлын хэсэг 2019 оны 06 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдаас ерөнхий мэдлэг, бие бялдарын бэлтгэлжилтийн түвшин, сэтгэл зүй, тусгай бэлтгэлийн шалгуур үзүүлэлтээр шалгалт авлаа.

scroll to top