Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцлаа

DSC_0151.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцаж, алба хаачидтай уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр Онцгой байдлын байгууллагаас авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахаас гадна аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдын ажил үүргээ гүйцэтгэх мэргэжлийн ур чадвар, нийгмийн баталгааг хангах болон эрүүл мэндийг хамгаалах талаар хэрэгжүүлж буй арга хэмжээний биелэлттэй танилцаж санал хүсэлтийг нь сонсож, Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 15 жилийн ойг тохиолдуулан алба хаагчдад шагнал гардуулсан юм.

scroll to top