Онцгой байдлын газрын офицер, ахлагч, албан хаагчид аа,
Эрхэм хүндэт ард иргэд ээ,
Болзошгүй гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг зохион байгуулах, эрсдэлийг бууруулах замаар аймгийн эдийн засгийн хөгжлийн тогтвортой байдлыг хангуулахад дэмжлэг үзүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, удирдлага, зохион байгуулалтаар хангах чиг үүрэгтэйгээр онцгой байдлын албыг бэхжүүлэх хүмүүнлэг, энэрэнгүй үйлсийг бид бүтээж байгаа билээ.
Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүн иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаа эрхэм үйлсээрээ бид бахархаж байна.
Сүүлийн жилүүдэд байгаль, цаг агаарын аюулт үзэгдэл, давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэдийн амь нас, эрүүл мэнд ,эд хөрөнгөнп хохирол учрах эрсдэл нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх, орон нутгийн удирдлага, төрийн захиргааны болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэй уялдаа холбоотой хамтран ажилласаны үр дүнд нилээдгүй бүтээн байгуулалтын болон гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг олон нийтийн оролцоонд тулгуурлан эрчимтэйгээр явуулж байна.
Төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, иргэддээ илүү ойр хүрч ажиллахад хурдтай, эрч хүчтэй, алсын хараатай ажиллах шаардлагыг нийгэм биднээс шаардаж байна.
Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа нь зөвхөн Онцгой байдлын байгууллагын хүч чармайлтаар бус нийт иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, олон улсын байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагаан дээр тулгуурлан хэрэгжсэнээр гамшигтай тэмцэх чадавхи дээшлэх учиртай.
Онцгой байдлын байгууллага хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэхэд байнга хамтран ажилладаг орон нутгийн гамшгаас хамгаалах алба, байгууллага, аж ахуйн нэгж, олон улсын төсөл, хөтөлбөрийн байгууллага, ард иргэд, алба хаагчиддаа Онцгой байдлын газрын даргын зөвлөлийн гишүүдийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээг дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, ажлын амжилт хүсэн ерөөе.
ДАРГА, ДЭД ХУРАНДАА Ц.ЛУВСАНЖАМЦ